Зорчигчгүй рейлбус алдагдал хүлээсээр
Төмөр замын автобус буюу рейлбусд суух хүн олдохоо байсан бололтой. Анх рейлбусыг Монголд оруулж ирээд байхдаа хот дотор явахаар чиглэлийн зохицуулалтыг хийсэн ч зорчигчгүйн улмаас алдагдал хүлээж эхэлсэн тул Амгалан-Толгойт, Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулж эхэлсэн билээ. Гэвч тус төмөр замын автобус орон нутгийн чиглэлд яваад ч алдагдлаа нөхөж яадаагүй бололтой. Одоогоор Төмөр хагас тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байгаа гэнэ. Гэхдээ Улаанбаатар төмөр замаас цаашид зорчигч урсгалыг нэмсэнээр алдагдлыг арилгана гэж үзсэн хэвээр байгаа аж.
Дашрамд дуулгахад, баяр наадмын өдрүүдэд “Рэйлбус” өдөрт гурван удаа төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хархорин худалдааны төв, Таваншар гэсэн буудлуудыг дамжиж Хүй долоон худагийн орчим Давааны зөрлөг хүртэл иргэдэд үйлчилсэн бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн юм.
olloo.mn