Ургац авахгүй. Улаанбуудайн хэрүүл гарахгүй. Гэхдээ…

Энэ жил байгаль дэлхий тун ярвагар байна. Билгийн тооллын зуны адаг сар гартал бороо хур хайрласангүй. Үүнээс болоод тариалангийн голдуу бүс нутгуудад гантай зусав. Өнөө орж байгаа бороо тариа ногоо ургуулаад сүйд болох нь юу л бол гэж малчид, тариаланчид хэлж байна.

 

Гантай зуны гай түйтгэр их ээ. Ирэх өвөл, хаврыг хэрхэн давах вэ гэдэг асуулт малчдыг зовоож байна. 2014 онд 52 сая шахам мал тоолж байсан. Тэр мэдээж өссөн байж таарна. Малаа эсэн мэнд дараа зунтай золгуулахад хадлан бордоо чухал үүрэгтэй. Гэтэл хадах өвс байна уу. Эсвэл Хэнтий, Сүхбаатарынхан зуншлага сайтай байгаа Архангай, Баянхонгор руу хадлангийн бригадаа илгээх үү. Ийн мал сүргээ тарган тавтай онд оруулна гэдэг хэцүүхэн даваатай малчид маань золгож байна.

 

Тариаланчид бүр хэцүү байгаа дуулдана. Сэлэнгэ, тэгээд зүүн аймгуудад зуншлага тааруу, гантай байгаа. Гэтэл энэ бүс нутгуудад үр тарианы цөм нь ургаж байдаг. Хэр зэрэг тариа будаа хураахыг ёстой л тэнгэр мэдсэн хэрэг болоод байна. Удахгүй тариа хураалт эхэлнэ.

 

Дөрөвдүгээр сард ХХААЯ-наас гаргасан мэдээгээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 га-д хүнсний ногоо тариалжээ. Үүнээсээ 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөсөн байна. Харин өнөөдөр байдал ийм байна. Одоогоор төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах нь тодорхой болсон мэдээлэл тариалангийн бүсээс ирээд эхэллээ. Энэ хэмжээгээр ургац алдвал бид 200-230 тонн улаанбуудай хураана гэсэн үг.

 

Яг ингэвэл яах вэ? Мэдээж  хэрэг, үүнээс үүдсэн томоохон асуудал өндийнө. Монгол Улсын хэмжээнд жилд 250 мянган тонн гурил хэрэглэдэг. Үүнийг улаанбуудайд шилжүүлбэл 320 мянган тонн гэсэн үг. Хэрэв дээрх мэдээллийн дагуу байдал үргэлжилбэл нийт хэрэглэх улаанбуудайны 30 хувь нь сох дутах нь.

 

Цаг сайхан байсан бол ийм хэмжээний буудайг импортлоод л нөхчих байлаа. Харин энэ жил манайд улаанбуудай экспортлох улс олдохгүй л болов уу. Гол түншүүд болох Орос, Хятад хоёр хөрш маань гантай байгаа. Магадгүй, 2010 онд В.Путин Ерөнхий сайд байхдаа улаанбуудайн экспортыг хориглож байсныг давтаж болно. Тэр үед бас л ган гачгаас болж байлаа. Мэргэжлийнхний хэлж байгаагаар ирэх өвөл импортолно гэж найдах бараг хэрэггүй ажээ. Түүний оронд одоо тарьснаа бөөцийлөн байж хураагаад, дээрээс нь тариаланчдын гар дээр байгаа 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буй 32 мянган тонн улаанбуудайг ашиглавал ирэх намар хүртэл дажгүй “амьдарчихна” гэх.

Өнгөрсөн өвөлжин Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тариаланчидтай хэрэлдсэн. Р.Бурмаа Оросоос 20 мянган тонн улаанбуудай импортолно гээд. Нөгөөдүүл нь импортоо зогсоо гэж жагсаал хүртэл хийсэн. Одоо ингэж хэрэлдэх шаардлагагүй боллоо. Тариаланчид чадаж л байдаг юм бол хэдэн мянган тонноор нь ч хамаагүй хураах хэрэгтэй. Борлуулалтгүй гэж зовох шалтгаан алга. Төр засаг улаанбуудай импортолж чадахгүй. Р.Бурмаа сайд авъя гэсэн ч Орос. Хятад “Үгүй ээ” гэх нь.

 

Нөгөө талаар улаанбуудайнаас үүдсэн хүндрэлийг урьдчилан “харсан” хүмүүс ирэх өвөл гурил ховорддоггүй юм гэхэд үнэ нь тэнгэрт хадна гээд ойр тойрныхондоо хэлээд эхэллээ. Худлаа гэх арга алга. Байхад нь байхгүй юм шиг нэмээд байдаг үнийг энэ хэдэн гурилын үйлдвэр ңэмж ядаад байх юмгүй. Дагаад өнөөх талх минь, боов боорцогны маань үнэ нисчихнэ. Даамжраад өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Тиймээс энд хөеө цуглуулах оготно шиг шуудай гурилыг хэд гурваар нь амбаартаа хураасан айлын тоо нэмэгдээд байна гэнэ шүү.

 

Тааруухнаар харвал ийм л дүр зураг биднийг хүлээҗ байна. Ердөө cap гаруйхны дараа өрнөж болох үйл явдал гэж байгаа. Ингэхгүй байж бас болно оо. Тэгэхэд төрийн мэргэн ухаан, засгийн оновчтой шийдвэр хэрэгтэй. Байгаа улаанбуудайгаа “чулуу” болгоод, хэрэлдэхгүй уралцахгүй улаанбуудайгаа хуваарилж, гурилаа үйлдвэрлэж чадвал болох нь тэр. Эс тэгвээс 90-ээд оңы щилжилтийн үе шиг “хужаа гурил-”-ыг вагон вагоноор нь урдаас зөөж өл залгуулахдаа тулж мэднэ.

 

Зууны мэдээ

Г.Ганчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button