Д.Хүрэлбаатар, Ж.Ундармаа нэр түрүүллээ

 Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин, шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгууллаа.Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдөв.

Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байжээ. Шатрын тэмцээн хоёр өдөр болж дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс дэд мастер Д.Хүрэлбаатар, М.Дэлгэрдалай, Б.Аръяа нар эхний гурван байрт шалгарсан бол эмэгтэйчүүдээс Ж.Ундармаа, Ж.Алтанцэцэг, Б.Энэрэл эхний гурван байрт орлоо.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button