Грекийн банкууд үүдээ нээлээ

Грекийн банкууд гурван долоо хоногийн турш хаалттай байсны эцэст даваа гаригийн өглөөнөөс онгойж эхэллээ. Олон хоног хүлээсэн иргэд урт дараалал үүсгэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Тус улс олон улсын зээлдэгчидтэй хэлэлцээрт хүрч, 86 тэрбум еврогийн зээлийн хөтөлбөрийг парламент нь баталсан. Ингэснээр Евро бүсээс гарах аюулгүй болж, банкуудаа нээх шийдвэрийг гаргасан нь энэ. Гэхдээ банкны гүйлгээнд хязгаар тогтоосон байна.

 

Хаалттай байх хугацаанд иргэд бэлэн мөнгөний машинаас өдөрт дээд тал нь 60 евро татах эрхтэй байсныг 420 евро болгон өөрчилжээ. Гэхдээ энэ нь долоо хоногт татах боломжтой дээд мөнгөн дүн юм.

 

Зууны мэдээ

Б.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button