Халдварт өвчний улмаас соргог бөхөн олноороо үрэгджээ

ОХУ-ын Халимагийн Зэрлэг амьтан судлалын төвд халдварт өвчин гарсны улмаас тэнд байсан 90 соргог бөхөнгөөс ердөө дөрөв нь амьд үлджээ. Үүнээс ганц нь эрэгчин бөхөн  гэнэ. Хэдийгээр соргог бөхөн дэлхийд 180 мянга орчим байдаг ч онцгой анхаарал шаардсан эмзэг амьтан юм.

 

Казахстан улсад гэхэд мөн л халдварт өвчний улмаас хэдэн жилийн өмнө 10 гаруй мянган соргог бөхөн нэг дор хорогдож байжээ. Тиймээс тус улс соргог бөхөнгийнхөө тоог 200 мянгад хүргэсний дараа эврийн экспортын асуудлыг ярина гэдгээ мэдэгджээ. Соргог бөхөнгөөс гадна зөвхөн Монголд байдаг бөхөнгийн төрөл бий. Дэлхийн байгаль хамгаалах газрын Монгол дахь хөтөлбөрийн газрын судалгаагаар монгол бөхөнгийн тоо 13 мянгад хүрсэн байна.

 

Гэхдээ энэ амьтны өсөлт зөвхөн өөрсдөөс нь шалтгаалахгүй, дээр хэлсэнчлэн олон мянгаараа нэг дор хоргодох эрсдэлтэй тул тоо толгойг нь өсөхөд баярлах биш харин ч хамгааллын ажлаа идэвхжүүлдэг туршлага Халимаг, Казахстан зэрэг улсад байдаг аж.

 

Зууны мэдээ

Б.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button