Н.Түмэндэмбэрэлд оноосон ялыг хэвээр үлдээв
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан билээ. Тэгвэл өчигдөр Н.Түмэндэмбэрэл нарын гомдлыг өчигдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.
Өмнө нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноож, Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Мөнхтуулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан.
Харин өчигдрийн давж заалдах шатны шүүхээс н.Даваа, Б.Болор нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Мөн н.Мөнхтуул нь жирэмсэн учраас ялыг хойшлуулж нэн даруй суллахаар болж, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээлээ.
olloo.mn