БНСУ-д ажиллахаар энэ жил 6000 хүн бүртгүүлжээ

Энэ жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 6000 иргэн бүртгүүлжээ. Гэвч эдгээр иргэдээс 10 үе шаттайгаар шалгаруулан 600 нь л БНСУ-руу явах юм. Энэ жилийн хувьд БНСУ-аас квотоо буулгаж, гадны ажилчдад өндөр шалгуур тавих болжээ. Өнгөрсөн жил Монголоос 1000 ажилтан авч байсан бол энэ жил 600 болгож бууруулсан байна.

Солонгосын талаас шалгуураа чангалсантай холбоотойгоор тус улсыг зорихоор бүртгүүлэх иргэдийн тоо ч буурчээ. Энэ жил тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 6000 иргэн бүртгүүлээд байгаа юм. Эдгээр иргэн энэ сарын 31-нд шалгалтандаа орно хэмээн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв мэдээлжээ.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button