Хоёр аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна
Хоёр аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна. Тодруулбал, нэг аймгийн нэг сумын нутагт боом өвчний 1, хоёр аймгийн 2хоёр сумын нутагт галзуу өвчний 2, тохиолдол бүртгэгдсэн учир голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосон юм.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын есөн адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг өнгөрсөн сард устгал оруулсан юм. Ингэхдээ дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон юм.
Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ын нэг үхэр, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн хоёр үхэр тус тус галзуу өвчнөөр хорогдсон нь тогтоогдсон учир устгалд оруулсан юм. Эдгээр газруудад хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна.
olloo.mn