Тариа хураалт хойшилж магадгүй

Энэ сарын дунд үе хүртэл тариалангийн бүс нутгаар гантай байсан билээ. Ийм байдалтай байснаар бууцай болон тариа ногооны ургалт удаашралтай байсан аж. Наадмаар орсон олон хоногийн бороо тариалангийн бүс нутгаар сайн чийг өгсөн гэнэ. Энэ нь тариа буудайнд нөлөөлөх хангалттай чийг ч тариаланчдын сэтгэлийг зовоосон хэвээр байна. 

Тэгвэл салбар хариуцсан яамнаас энэ жилийн ургац хураалт хойшилж магадгүй гэсэн мэдээллийг өгөв. “Тариалангийн нутгаар гандуу, ургалт байхгүй гэсэн шалтгаанаар нэг сарын хугацаагаар хойшлуулна гэсэн мэдээ гарсан байгаа” гэв. 

Энэ жил 300 гаруй мянган га-д улаанбуудай, 14 мянган га-д төмс, 9 орчим мянган га-д хүнсний ногоо тарьсан бөгөөд ирэх намар хэр хэмжээний ургац хурааж авах талаар одоо ярихад эрт байгаа гэдгийг мөн дуулгав.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button