Орон сууцны үнийн индекс 3.7 хувиар буурчээ
Орон сууцны үнийн индекс 2015 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.1 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индекс 2015 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт 0.9 хувь, Баянгол дүүрэгт 3.4 хувь, Баянзүрх дүүрэгт 4.0 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 4.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 3.5 хувиар буурч, өмнөх улирлынхаас Сүхбаатар дүүрэгт 1.8 хувь, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 3.3 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувь, Баянгол дүүрэгт 3.4 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувиар буурчээ.
Б.Сансар
olloo.mn