Прокурорууд хар тамхины хэрэгт холбогдлоо

Улсын мөрдөн байцаах газраас хэдэн хүнийг хар тамхины хэрэгт  холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тэднийг өчигдөр цагдан хорих 461-р ангид саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Тэгвэл тэдгээр саатуулагдсан хүмүүсийн дунд прокурорууд байгаа аж. Тодруулбал Тээврийн хяналтын газрын прокурор болон өөр нэг прокурор хар тамхины хэрэгт сэжиглэгдэн саатуулагджээ. Одоогоор хэргийг шалгаж эхэлж байгаа тул нэрийг нь зарлах зэргээр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаныхан хэлж байна. Ямартай ч нэг проукрорынх нь гэрээс хар тамхи олдсон гэх мэдээлэл байна.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button