Тарваганы мах идсэн хүү амиа алджээ
Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” нутагт амьдардаг 14 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлаар нас баржээ. Тэрбээр энэ сарын 15-нд халуурч, суганы булчирхай цочиж хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан ч энэ сарын 21-нд нас барсан байна. Амиа алдсан хүү халуурахаасаа хоёр хоногийн өмнө тарваганы мах идсэн аж.
Одоогоор тус сумын төвд зургаа хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. ЗӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж, Аймгийн ЗӨСТ, ОБХ, БОЭТ, ЭМГ, Булган сумын онцгой комиссын баг бүрэлдэхүүнтэй хамтран яаралтай арга хэмжээг авч өвчтөнтэй хамт байсан хавьтлуудыг илрүүлэн тусгаарлаж, шаардлагатай үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулан ажиллаж байна.