Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагад, хариу өглөө

Баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 09-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн.

 

Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн нэгдүгээр шүүх, прокурорт дээрх шийдвэрийг эргэн харж, сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүсэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс албан шаардлагыг хүргүүлээд байсан юм.

 

Харин өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагыг хүлээн авч танилцан, албан хариуг өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хариуд "Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцөлийг хангуулах, шүүх хуралдааны мэдээлэл, видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт, шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар мэдэгдсэн" тухай дурджээ.

 

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button