"Тал нутгийн марафон"-ы талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт: Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам эхэлнэ.

 

09:00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал 5 давхарын хурлын танхимд эхлэж, Эрчим хүчний 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд хийсэн хяналт шалгалт, Геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

09:30 цагт: Арслантай гүүрийн Усан хөшигний нээлт болно. Энэ үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан усан ориглуурын үйл ажиллагаатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас танилцана.

 

11:00 цагт: Манай улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах гэрээг БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Ф.Гарри нар үзэглэх ёслол БСШУЯ-нд болно.

 

11:00 цагт: "Гванжу-2015" Универсиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн А танхимд хүлээн авч уулзана. Мөн үеэр амжилт гаргаж медаль авсан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгоно.

 

11:00 цагт: Хепатит С вирус илэрүүлдэг оношлогоо эмчилгээ хяналтын талаар ХӨСҮТ-өөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт: Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас МУ-ын Архивын ерөнхий газарт архивын техник хэрэгсэл буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид болон АЕГ-ын удирдлагууд оролцоно.

 

11:00 цагт: Монгол туургатны Их даншиг наадмыг 100 гаруй жилийн дараа Улаанбаатар хотноо Хүй долоон худагийн дэнж дээр ирэх наймдугаар сард зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Бурхан Шашны төв болон НЗДТГ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал НЗДТГ-ын А танхимд болно.

 

13:00 цагт: "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Google Street View, Google Соёлын Институтийн нээлт Монголын Үндэсний музейд болно. Нээлтэнд Google-ийн Ази номхон далайн бүсийн хариуцсан захирал Сюзн Пойнтер, Хотын дарга Э.Бат-Үүл оролцоно. Нээлтийн үеэр Монгол Улсын гол музейнүүд болон нийслэлийн хотын гудамж талбай, Монгол наадмын өргөн хэмжээст тусгай зураглалыг авч Google-ийн санд оруулсан ажлаа тайлагнана.

 

13:00 цагт: Монголын хөнгөн атлетикийн холбооноос энэ сарын 26-ны өдөр Төв аймгийн "Өндөр дов" хэмээх газар зохион байгуулах "Тал нутгийн марафон"-ы талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button