ЖДҮ-ийн санд банкны зээлийн хорооны шийдвэр ирүүлэх хугацааг сунгажээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар иргэдийн зээл хүссэн төслийг арилжааны банкуудаар судлуулсны дараа, тус санд хүлээн авдаг болсон. Тэгвэл банкны зээлийн хорооны шийдвэрийг хүлээн авах хугацааг Аж Үйлдвэрийн Сайдын 2015 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 133-р тоот тушаалаар 2015 оны наймдугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгажээ.

Иймээс хугацааг дахин сунгах боломжгүй тул зээлийн хорооны шийдвэрээ хугацаандаа багтаан ирүүлэхийг  аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.

Г.Уянга

olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button