Н.Энхбаярыг оргон зайлаагүй гэв
МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн үед гарах болсон. Үүний нэг нь хуурамч паспортоор эхнэрийн хамт хил нэвтэрч, Холбооны бүгд найрамдах Герман улсад зорчсон гэх мэдээлэл юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр даргыг хуурамч паспортоор хил даваад оргон зайлсан гэж мэдээлсэн. Энэ бол гүтгэлэг. Хүнийг хэд хэдэн зорилгоор гүтгэдэг. Нэгдүгээрт, шоронд хийх эрхтэй хүн нь захиалгаар бичүүлдэг. Нөгөөх нь тэнэг хүн хүнийг гүтгэдэг. Н.Энхбаяр даргыг хэн гүтгүүлж байгаа нь ойлгомжтой. Н.Энхбаяр дарга БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа" хэмээн намын даргаа өмгөөлжээ.
Г.Уянга
olloo.mn