Махны үнэ буурчээ

Өчигдрийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6650 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ.

 

Нийслэлийн Статистикийн газрын энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгийн үнэтэй байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 240 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button