Монгол Их аваргууд дахин тэргүүлж эхэллээ
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд башёг ганц унаатай тэргүүлж байсан дөрвөн сүмочоос хоёр нь ойчиж 69, 71 дэх Их аваргууд энэ башёг тэргүүлж эхэллээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж, давснаар 10 даваа, 1 унаатай болж тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө давснаар мөн 10 даваа, нэг унаатай энэ башёг тэргүүлэгч байраа хадгалж үлдлээ.
Харин шинээр аварга болох хамгийн өндөр магадлалтай байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа, 2 унаатай болсон бол тэргүүлэгчдийн нэг болох сэкиваке Точиозан, Гойдод унаснаар тэргүүлэгчийн байрнаасаа ухарч 9 даваа, 2 унаатай болов.
Өглөөний сонин