Маргаашнаас цахим картаар үйлчилнэ
Маргаашнаас нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа уншуулж ордог болно. Одоогоор иргэд цахим картаа бүрэн авч авч амжаагүй байгаа аж. Тиймээс иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулжээ.Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болох юм байна.
Нийтийн тээврийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаа маргааш Чингисийн талбайд 10.00 цагт болох юм байна. Иргэд цахим систем, карттай холбоотой цогц мэдээлэл, цахим картаар автобусаар үйлчлүүлэх заавар, карт худалдан авах цэг, ашиглах нөхцөл зэрэг бүх мэдээллийг иргэдэд өгөх аж.
Цахим картыг автобусны буудал дээрх ТҮЦ-үүдээс худалдан авна. Одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ. Цаашид энэ тоог 400 болгох юм байна. Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх аж.