Жудоч Д.Сумъяад 30 сая төгрөгийн батламж гардууллаа

БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг спортын өндөр амжилт хүслээ.

Дэлхийн оюутны спортын наадмын,

-Жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Д.Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг,

-Буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Даваахүүд 36 сая,

-Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М. Уранцэцэгт 10 сая,

-Буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button