Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зориход бэлэн болжээ
Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан улсыг зориход бэлэн болжээ. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа маргааш буюу энэ баасан гаригийн 11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болох юм.
Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно.
olloo.mn