Эрчим хүчний I зэрэглэлийн хэрэглэгчдэд шалгалт хийжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд шалгалт хийхэд дийлэнх нь “Их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарчээ.

Шалгалтыг 42 аж ахуйн нэгжид явуулахад тэдгээрийн 50-90 хувь нь их эрсдэлтэйд тооцогджээ. Харин 31-49 хувь нь дунд эрсдэлтэй, 3-28 хувь нь бага эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна. Ихэвчлэн дүрэм зөрчсөн, аюулгүй ажиллагааны байдал, техникийн бичиг баримт бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн ашиглалтын тал дээр зөрчил илэрчээ. Иймээс тухайн байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн байна.

Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд Төрийн ордон, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, МҮОНРТ, радио өргөн нэвтрүүлгийн Хонхор станц, ТВ-5, ТМ телевиз, олон улсын нисэх буудал, нислэгийн чиглүүлэх станц, хүнс, нарийн боовны үйлдвэр, эмнэлэг, амаржих газрууд, яаралтай тусламжийн төв, цэвэр усны хангамжийн төв, зарим хорих анги, онцгой байдлын газар зэрэг байгууллагууд багтдаг.

Улсын онцгой бүсэд багтах эдгээр байгууллагын хувьд шугам сүлжээ, тоног төхөөөмжийг нь шинэчлэх зайлшгүй шаардлага бийг сануулжээ. Мөн эрчим хүчний өөрийн эх үүсгүүртэй болох шаардлага ч байгаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button