Холын зайн дугуйн уралдаан болно
Монголын дугуйн холбооноос зохион байгуулах холын зайн дугуйн уралдаан бямба буюу долдугаар сарын 25-нд эхэлнэ.
18 дахь удаагийн уг тэмцээн Төв аймгийн Лүн, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Архангайн Цэцэрлэг зэрэг сумаар дайран өнгөрөх бөгөөд нийт 825 км замыг туулах юм байна. Тэмцээн ес хоног үргэлжилж, аваргаа тодруулна.
Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ түрүүлж байжээ.
Б.Сансар
olloo.mn