Та аялалд гарахад бэлэн үү

Аялал жуулчлалын улирал үргэлжилсээр байна. Өнөө үед манайхан гадны жуулчдаас дутахааргүй аялж, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрдэг болсон.  Ингэхдээ унадаг дугуй, машин, завь, морь, тэмээ, автобус гээд тээврийн бүхий л хэрэгслийг сонгон дуртай газарруугаа аялж байна. Энэ нь эх орныхоо байгалийн гоо үзэсгэлэн, үзэмж төгс  сайхныг мэдэрч, цэвэр тунгалаг агаараар амьсгалж, чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг болсонтой холбоотой.

Энэ жил гэхэд л зөвхөн Хөвсгөл далай руу гэхэд л Монголын 4200 гаруй жуулчин очсон гэх урьдчилсан тоо баримт байгаа билээ. Энэ талаар ч олон нийтийн сүлжээгээр зөндөө бичсэн. Тэгвэл өөр бусад газар руу ч энэ тооны монголчууд аялж жуулчилсан гэж тооцвол нэг үеэ бодвол манайхан аялж зугаалахыг таашаадаг, амралтынхаа нэг хэсэг болгож чадсан нь илт. 

Тэдний зарим нь зорьсон газраа хүрээд  амралтын гэр эсвэл байшинд тухалж байгаа бол нөгөө хэсэг нь өөрсдийн авч яваа майхандаа тухалж,  ил задгай орчин, талбайг сонгож байна. Ийм хүмүүс дийлэнхийг эзэлж байгаа бөгөөд тэдэнд нэн түрүүнд хоол унднаас эхлээд аяллын бүхий л хэрэгслээ дутаалгүй өөрсдөө бэлтгэн авч явах шаардлага гарч буй. 

Тиймдээ ч зуны аялал жуулчлалын улиралд аяллын майхан хэрэгслүүд төрөл бүрээрээ бүхий л худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна.

Иймээс аяллаар явах гэж байгаа иргэддээ зориулан аяллын майхан хэрэгсэл ямар үнэтэй байгааг сонирхуулж байна.  Доор байгаа үнэ бол зах зээл дээр худалдаалагдаж байгаа хамгийн доод бас дээд үнэ юм. Хэрэв та хямд зардлаар аялалд гарахыг хүсэж байгаа бол яаралгүйгээр “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорих хэрэгтэй гэдгийг сануулъя. Тэнд л хамгийн хямд аяллын хэрэгслүүд худалдаалагдаж байна. Хэрэв та үнэ хөлсөд санаа зовохгүй байгаа бол аяллын болон бусад дэлгүүрүүдээр ч үйлчлүүлж болно. Гэхдээ тэндхийн аяллын хэрэгслүүд захынхыг бодвол үнэтэй. 

Мөн зарим нэгэн бараа бүтээгдэхүүнийг онлайн худалдаанаас захиалахад ч гэмгүй шүү. 

Ингээд аяллын дэлгүүр бараа хэрэгслүүдийн зэх зээл дээр худалдаалагдаж байгаа дээд, доод үнийг хүргэж байна. 

Майхан /4 хүнийх/ 150-450 мянган төгрөг 

 Суудлын автомашины майхан 40 мянган төгрөг /онлайн худалдаа/

\

Аяллын хөнжил, мешок 20-80 мянган төгрөг

Газан плитк 30-40 мянган төгрөг

Аяны гудас 15-50 мянган төгрөг

Шорлогны зуух 30-40 мянга, шор нь  5000-10000 мянган төгрөг

Эвхэгддэг аяны сандал 20-40 мянган төгрөг

Аяны эвхэгддэг “Монгол” гэр 1 сая 200 мянгаас 1 сая 350 мянган төгрөг 

\

Хорхогны бидон буюу 40 бидон /хуучин / 60 мянган төгрөг

Цүнхтэй аяга халбага, хутга сэрээний цүнхний хослол 40 мянган төгрөг

Хийлдэг моторт завь 200 мянган төгрөг

Аяллын малгай 10- 35 мянган төгрөг

Усны гутал 20-40 мянган төгрөг

Биеийн тамирын хослол /эрэгтэй, эмэгтэй/ 40-80 мянган төгрөг

Аврах хантааз 50 мянган төгрөг /онлайн худалдаа/

Шумуулнаас хамгаалах бугуйвч 6000 төгрөг /онлайн худалдаа/

Дөрвөн янзаар асдаг аяллын чийдэн 15 мянган төгрөг.

Ингээд та аялалд гарахдаа дээрх зүйлсийг бэлтгэсэн бол  болзошгүй аюулаас сэргийлж, анхан шатны тусламж үзүүлэх эмийн хэрэгслийг авч явах хэрэгтэй гэдгээ мартав аа.  

Анхан шатны эмнэлгийн үйлчилгээний багцад толгой, гэдэсний эм, хурууны лент гээд хөдөө явж байхад аминд ордог зүйлсийг багтаасан хайрцаг бэлдээрэй. Хамт яваа нэгний чинь гэдэс эвгүйрхэх үед өгч туслаарай. Чамд ч гэсэн хэрэг болохыг үгүйсгэхгүй. 

Аян замдаа сайн яваарай.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button