Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийснээс цахилгааны утас гэмтжээ

Энэ сарын 1-18-ны өдрүүдэд “Маридо” ХХК, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХК-ууд нь газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийж, кабель шугамыг механикаар гэмтээсний улмаас БЗД-ийн 16 дугаар хороолол орчимын 135 ААН, 1865 айл, БГД-ийн 2 дугаар хороолол, Төмөр зам орчимын 222 ААН, 3835 айл 90 минутын турш цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан байна.
Эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж байгаа бөгөөд дээрх үйлдэл нь олон тооны хэрэглэгчийг ЦЭХ-р хохироож, цаашлаад ажил гүйцэтгэгч ажилтны амь насанд аюултай тул кабель шугамын трассын тодруулга хийлгэж, зөвшөөрөл авч ажиллахыг анхааруулж байна гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.