Казахстаны Ерөнхийлөгчийн цомын төлөөх тэмцээн эхэллээ

Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын Ү дахь тэмцээн өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр эхэлж байна. Тэмцээнд Казахстан, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд хоорондоо тойргийн журмаар өрсөлдөх юм
Нэгдүгээр тойрог: Казахстаны 2 дугаар баг – Монгол, Казахстаны 1 дүгээр баг – Узбекийн багтай таарчээ. Харин Энэтхэгийн баг хийлжээ.
Сугалаа ёсоор сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн бүх төрөлд хамаарч байна.
Г.Уянга
Olloo.mn