Азийн нээлттэй тэмцээн эхэлнэ

Asian Judo Open буюу Азийн нээлттэй тэмцээн өнөөдөр Тайваний Тайпей хотод эхэлнэ. Олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээний сугалаа дараах байдлаар гарчээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д М.Ганболд тэмцээний эхний тойрогт Индонезийн бөхтэй учраа таарсан байна. 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр Италийн Элио Вердетэй учраа таарчээ.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Эрдэнэцогтын Гэрэлмаа эхний тойрогтоо БНСУ-ын бөхтэй, 57 кг-д Баярбатын Баасанжаргал Туркменистаны бөхтэй барилдана. ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд -78 кг-ын жинд эхний тойрогтоо Энэтхэгийн бөхтэй барилдана хожвол хагас шигшээд барилдахаар сугалаа гарчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button