Л.Гансүхийн шүүх хурлын товыг ирэх сард гаргана

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Тэгвэл шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, ирэх сарын сүүлээр хурлын товыг гаргахаар болсон байна.
Хуулийн дагуу хэргийг хүлээн авснаас 30 хоногийн дотор хурлыг товлодог юм. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Сансар
olloo.mn