Анхдугаар лигийн аваргууд өнөөдөр тодорно

Охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн хөлбөмбөгийн тоглолт өнөөдөр өндөрлөж дүнгээ гаргана. Энэ сарын 21-нд эхэлсэн тус тэмцээнд найман баг оролцож байгаагаас одоогоор таван тоглолт хийснээс нэг ч хожигдоогүй "Хад" баг 15 оноогоор тэргүүлж байна.
Харин "Монголын тэмүүлэл" 12, Хан-Уул дүүрэг 10 оноотой удаалж байгаа бол "Арвис" 9, "Эрчим" 5, "Титэм хужирт" 3, "Туулын том тулнууд" 2, Дархан-Уул аймаг 1 оноотой байна.
Мөн мэргэн буучдын жагсаалтыг "Монголын тэмүүлэл"-ийн Э.Сарангэрэл, "Хан-Уул дүүрэг" Ө.Ундрах нар 8 гоолтой тэргүүлж байна. Анхдугаар лигийн медальт байрын эзэд тодорно.
Г.Уянга
Olloo.mn