2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны сугалаа явагдлаа

2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгүүдийн сугалаа өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Константиновскийн ордонд боллоо.

 

Европын багууд нийтдээ 9 хэсэгт хуваагдсан бөгөөд урьдчилсан шатны тэмцээн 2016 оны есдүгээр сард эхэлж, 2017 оны арваннэгдүгээр сард өндөрлөх юм. Урьдчилсан шатны сугалаанд А хэсэгт Нидерланд Франц болон Шведийн багууд багтсанаар ДАШТ-ий урьдчилсан шатны “үхлийн хэсэг” болж байна.

 

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д зохион байгуулагдахаар болсон билээ.

 

Сугалаа:

A хэсэг: Нидерланд, Франц, Швед, Болгар, Беларусь, Люксембург

B хэсэг: Португал, Швейцарь, Унгар, Фарерын арал, Латви, Андорра

С хэсэг: Герман, Чех, Хойд Ирланд, Норвег, Азербайжан, Сан-Марино

D хэсэг: Уэльс, Австри, Серб, Ирландия, Молдав, Гүрж

E хэсэг: Румын, Дани, Польш, Монтенегро, Армен, Казахстан

F хэсэг: Англи, Словак, Шотланд, Словен, Литва, Мальт

G хэсэг: Испани, Итали, Албани, Израиль, Македон, Лихтенштейн

H хэсэг: Бельги, Босни, Грек, Эстони, Кипр

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button