Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн барилдаанд Д.Ганхуяг түрүүллээ

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан "Бат Оршил өргөх" даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадам өнгөрсөн баасан гарагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхэлсэн. Даншиг наадмын Үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд   Б.Гончигдамба,  улсын заан М.Өсөхбаяр,  Т.Санчир, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин П.Ганхүү,  Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал тэргүүтэй 512 хүчит бөх өрсөлджээ.

Үүнээс "Бат Оршил" наадмын түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан сумын бөх Улсын арслан Доржпаламын Ганхуяг тодорлоо. Харин үзүүрт Улсын гарьд Батнасангийн Гончигдамба хүрсэн байна. Их шөвөгт Улсын заан Т.Санчир, М.Өсөхбаяр нар үлджээ. Түрүү бөхийн шагнал нь найман сая бол үзүүрлэсэн бөх нь таван сая төгрөгний шагнал гарджээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button