Нийслэлийн хэмжээнд обьектын гал түймэр хоёр гарчээ

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 2 дуудлагатай байсан талаар ОБЕГ-аас мэдээлж байна.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Өвөр хадатын задгайд иргэн Д-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 17:30 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч ажилласан байна.
Дараагийн гал нь мөн л Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 16 дугаар гудамжны 652 тоотод иргэн Д-ийн эзэмшлийн 79-86 УНТ улсын дугаартай суудлын автомашин шатсан байна. Галыг унтраахаар Чингэлтэй дүүргийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраажээ.
Г.Уянга
Olloo.mn