МАХН-ын дэргэдэх залуучуудын холбоо өнөөдөр хурлаа хийнэ

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо өнөөдөр 18.00 цагаас МАХН-ын төв байранд ээлжит хурлаа хийх гэнэ. Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох юм байна.

Аливаа улс төрийн намын залгамж халаа, дараагийн лидерүүд залуучуудын байгууллагаас нь төрөн гардаг жишиг бий. Тиймээс энэ удаагийн хурал нэлээд өрсөлдөөнтэй болох бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 35 болгож нэмэхээр төлөвлөж байгаа ажээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button