Дэлхийтэй төстэй гариг олжээ

Дэлхийтэй маш төстэй гаригийг олж, илрүүллээ” гэж АНУ-ын Сансар судлалын хүрээлэн НАСА мэдэгдээд байна. Сансрын телескоп “Kepler”-ийн цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр энэ гаригийг нээн илрүүлжээ.

 

Шинэ гаригийг тэд “Kepler-452b” гэж нэрлэсэн гэнэ. Энэ гариг нь дэлхийгээс 1400 орчим гэрлийн жилийн зайтай оршдог аж. “Kepler-452b”-ын гадаргуу дээр хүн хэрэглэж болохуйц ус байхх магадлал өндөр байна гэдгийг сансар судлаачид онцолж байна.

 

Өмнө нь дэлхийтэй төстэй олон гариг олдож байсан ч энэхүү “Kepler-452b” нь дэлхийтэй хамгийн төстэй нь гэжээ. Энэ гаригийг олсон нь өөр нэг дэлхийг олох ажил ахицтай явааг тодорхой харууллаа гэж НАСА мэдээлэв.

 

Зууны мэдээ

Э.Бэрцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button