Хакүхо М.Даваажаргалын цолны найр – наадам Зуунмод хотноо болно

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дахь их аварга Хакүхо М.Даваажаргал 35 дахь удаагаа түрүүлэн өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр "Хөдөлмөрийн баатар" цолныхоо найр, хүндэтгэлийн наадмыг хийх зорилготойгоор ирсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ.
Өнөөдөр энэхүү наадам нь эхлэх бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан, Их нас болон дааганы уралдаан болох юм байна. Мөн түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэх ажээ.
Их аваргатай хамт мэргэжлийн сүмогийн олон бөхчүүд ирсэн байна. Уг наадам өнөөдөр Зуунмод хотноо болно. Наадамд барилдах бөх, хурдан морьдыг бүртгэж байна.
Г.Уянга
olloo.mn