ОУХМ П.Лхамдэгд Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Жудогийн азийн нээлттэй тэмцээн Тайваний Тайпей хотод өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээнд дэлхийн  28 орны 180 жүдоч оролцсон.

Тэгвэл уг тэмцээнээс ОУХМ П.Лхамдэгд хүрэл медаль хүртэж, М.Ганболд V байранд шалгарсан байна. Уг тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс байсан учир П.Лхамдэгд ийнхүү оноогоо 40-өөр ахиуллаа. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан энэ оны УАШТ-ий хүрэл медальт М.Ганболд 20 оноогоор чансаагаа нэмэв.

Нээлттэй тэмцээнд I байр эзэлбэл 100 оноо, II байр 60 оноо, III байр 40 оноо,

V байр 20 оноо, VII байр 16 оноо нэмэгддэг билээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button