Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр 13.7 их наяд төгрөгт хүрчээ

Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр 13.7 их наяд төгрөгт хүрсэн талаар Сангийн яамнаас мэдээллээ. Үүний 9.9 их наяд нь гадаад өр, 3.7 их наяд төгрөг нь дотоодын бондын өр аж.
Энэхүү өрийн ихэнхийг өмнөх Засгийн газар буюу Н.Алтанхуяг тавьсан гэх ч одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй шинэ Засгийн газар нэмж өр тавьсаар байна.
Жишээлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар зөвхөн өнгөрөгч тавдугаар сараас хойш л гэхэд 2.7 их наяд төгрөгийн өр тавьжээ. Энэ өрийг Засгийн газрын өнгөрөгч зургадугаар сард гаргасан нэг тэрбум юань буюу 169 сая ам.доллартай тэнцэх бонд болон олон улсын байгууллагуудаас 164 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бүрдүүлж байна.
Г.Уянга
Olloo.mn