Т.Ариунаа хог түүх аянд нэгдэнэ

Өнгөрсөн жил дэлхийн одууд тархины хорт хавдартай хүүхдүүдэд туслах зорилгоор “Ice bucket challenge” аяныг өрнүүлсэн. Тэд өөр дээрээ мөстэй хүйтэн ус асгаад дараагийн гурван хүнийг дуудаж бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьж байсан юм.

Тэгвэл энэ зун фэйсбүүк хэрэглэгч хэсэг залуус нэгдэн дээрхтэй ижил гурван уут хог түүх  "Hog bucket challenge" аяныг эхлүүлсэн нь нэлээд газар аваад байгаа. Хот хөдөөгүй энэ аянд нэгдсэн хүмүүс түүсэн хогныхоо зурагтай хамт олон нийтийн сүлжээнд байршуулаад байгаа.

Уг аянд манай урлаг соёлын болоод, улс төрийн хүмүүс ч ганц нэгээрээ нэгдсээр байна. Хамгийн сүүлд нэгдсэн хүн бол МУГЖ дуучин Т.Ариунаа  дуудлага хүлээн авснаа мэдэгдлээ. Одоо түүнд  гурван уут хог түүх ажилдаа орох л үлдээд байгаа юм. Түүнийг ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх дуудсан байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button