Кёкүтэнхо Н.Цэвэгням гэр бүлийн хамт эх орондоо ирлээ

Сумо бөхийн дэвжээнд 23-н жил хөлс хүчээ урсгаж, Монгол бөхчүүдийн "Алтан хараацай" болон түүхэн амжилтын эзэн болж явсан Нямжавын Цэвэгням энэ сарын башёг дуусгаад зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр эх орондоо гэр бүлийн хамтаар ирсэн байна. Н.Цэвэгням шиг 40 гарсан насандаа дээд зиндаанд амжилттай барилдаж, түрүүлж байсан бөх байхгүй юм. Мөн Монгол бөхчүүдээс ганцаараа алдарт аварга Таканоханаг давж явсан эгнэшгүй хүчтэй нэгэн юм.
Б.Сансар
olloo.mn