Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд:

-Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га,

-Сонгон шалгаруулалтаар 6.5 хувь буюу 10.2 сая га тус тус ногдож байна.

Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 103 талбайд орон нутгийн удирдлагаас санал авах мэдэгдэл хүргүүлжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button