Ээлжит бус чуулган хууль зөрчих үү?

УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 3-14-ний өдрүүдэд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргасан. Энэ чуулганаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах/чөлөөлөх/, томилох тухай асуудал улстөрийн гол сэдэв болоод байна.

 

Засгийн газарт МАН- тай хамтран ажиллах гэрээг цуцлахаар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэсэн. Иймд МАН-ын төлөөллийн зургаан сайдыг чөлөөлөх тухай ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэх юм.

 

Гишүүд хуралдаанд оролцох үүрэгтэй ч УИХ-д оруулаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарлавал Үндсэн хууль зөрчсөн асуудал болдгийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ сарын 30-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн бариагүй байна. МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганыг хойшлуулах санал гаргаад байгаа ч тэд цаашид ямар улстөр хийхээ одоохондоо ярилцаагүй байгаа гэнэ.

Зууны мэдээ

М.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button