Дэлхийн тусгай олимпоос анхны медалиа хүртлээ

АНУ-ын Лос Анжелес хотноо Дэлхийн тусгай олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаагаас манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар оролцож буй.

Тэгвэл манай тамирчдаас уг олимпоос анхныхаа медалийг авсан тухай баярт мэдээг Лос Анжелес хотоос ирүүллээ. Тодруулбал, Тусгай олимпийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд тамирчин Б.Тулга хүрэл медаль хүртсэн байна. 

 Дашрамд сонирхуулахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button