Ш.Баавар нарын гомдлыг 4-нд хэлэлцэхээр болжээ

Хар тамхины хэрэгт холбогдсон “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон билээ. Гэтэл тэд гомдол гаргаж, давж заалдахаа мэдэгдээд байсан.
Тэгвэл гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов гарсан байна. Тэдний гомдлыг ирэх наймдугаар сарын 4-ндий мягмар гаригт хэлэлцэхээр болжээ.
olloo.mn