Буянт голын бохирдол эрс нэмэгджээ

Ховд аймгийн дуунд мөнхөрсөн алдарт Буянт гол сүүлийн үед хог хаягдалд дарагдах болсон нь иргэдийн санааг ихээхэн зовоох болжээ. Тодруулбал айлууд ахуйн хэрэглээний хог хаягдал, үнс зэргийг ил задгай асгаж овоолсон нь энэ голыг бохирдуулах эх үүсвэр болдог байна.

Мөн голын дэргэд амрахаар ирсэн хүмүүс уусан ундааныхаа сав, архины шил, цаас хогоо хаана сууж амарсан тэр газраа орхиод явж байна. Тэнд зориулалтын хогийн сав байрлуулсан байтал хогоо ил задгай хаяж,хүүхэд багачууд усанд сэлж тоглож байхад, архи, пиво уусан хүмүүс ил задгай бие засаж байгааг ч нутгийн иргэд хэлж байна.

Энэ нь мэдээж аймгийн холбогдох албаныхан  хараа хяналт бага тавьж байгаагаас болсон хэмээн шүүмжлэх иргэд цөөнгүй байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button