Жүдочид Сэлэнгэ амралтад бэлтгэлээ хийж байна

Сар хүрэхгүй хугацааны дараа буюу ирэх наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны Астана хотноо жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.Тэмцээнд өрсөлдөх баг, бүрэлдэхүүнийг албан ёсоор хараахан зарлаагүй байгаа ч шигшээ багийн нийт тамирчид саяхнаас Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтад бэлтгэлдээ нэгдсэн цугларалтад гараад байна.
Б.Сансар
olloo.mn