Монголбанк 19.3 сая ам.доллар худалдав

2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1978.00-1987.52 төгрөгийн ханшаар 25.3 сая ам.доллар, 318.90-320.81 төгрөгийн ханшаар 89.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1982.51 төгрөгийн хаалтын ханшаар 19.3 сая ам.доллар, 319.50 төгрөгийн ханшаар 56.0 сая юань тус тус нийлүүлэв.

2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 132.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button