Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн давхцлыг цэгцэлнэ

Газрын тосны тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Хуульд заасны дагуу “Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай ” журмыг Засгийн газраас энэ сарын 7-нд баталжээ.

 

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байжээ. Үүний улмаас нүүрсний давхаргын метан хийн болон нөөц нь тогтоогдсон шатдаг занарын ордуудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажил саатаад байсан юм. Харин одоо Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайтай давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уламжлалт бус газрын тосны нөөц илрүүлсэн, цаашид ашиглах тохиолдолд Газрын тосны газартай гэрээ байгуулж, давхцлыг арилгах асуудлыг тусгасан журмыг гаргажээ.

 

Мөн уламжлалт бус газрын тосны салбарын технологийн дэвшлийг өөрийн хөрсөнд буулгах боломжийг бүрдүүлсэн байна.

Энэхүү журам батлагдсанаар ашигт малтмалын лиценз болон Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн давхцлын асуудлыг цэгцлэх боломж бүрдэх юм. Ингэснээр ашигт малтмалыг үр ашигтай ашиглах, эрчим хүчний болон шатахууны шинэ эх үүсвэр бий болгож, дотоодын хэрэгцээг хангах зэрэг эерэг үр дүн гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Зууны мэдээ

Г.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button