Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг томилжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эмнэлэгт энэ сарын 21-нд шавжинд хазуулсан гэх гурван иргэн ханджээ. Тэдний нэг нь өчигдөр нас барсан байна. Харин үлдсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд тус сумын гуравдугаар багийн нутагт явж байхдаа үл мэдэгдэх шавжинд хазуулсан бөгөөд тухайн хэсэгт нь загтнах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Мөн биеийнх нь зарим хэсэгт үхжилт үүссэн гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” гэдэг газарт А гэгч нь хүзүүгээ хорхойд хазуулж битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн.Ингээд аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж, түргэнээр гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Хариу нь 21 хоногийн дараа гарна. Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг томилсон гэх хариулт өглөө.
Харин дээрх үйл явдалтай холбоотойгоор ЭМСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэрэмжлүүлэг гаргасныг бид мэдээлсэн билээ.
olloo.mn