Засгийн газрын бондын хүү буурчээ

Өндөр хүү, богино хугацаатай Засгийн газрын үнэт цаасны эрэлт их хэвээрээ байна. Тухайлбал энэ долоо хоногийн мягмар гарагийн арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 52 долоо хоногийн хугацаатай 15 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар урьдчилан мэдээлсэн байна. Гэтэл 29.5 тэрбум  төгрөгийн үнэт цаас/бонд/ худалдан авах захиалга иржээ.

Засгийн газраас тогтоосон 15 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 100 хувь борлуулсан бөгөөд жигнэсэн  дундаж хүү 14.615 хувиар тогтсон байна. Засгийн газрын үнэт цаасны эрэлт их ч нийлүүлэлт бага байгаа нь хүү тодорхой хэмжээгээр буурахад эерэг нөлөө үзүүлж байна. Сүүлийн таван сарын дотор үнэт цаасны хүү хоёр хувиар буурчээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button