Тусгай олимпийн наадамд манайхан тун амжилттай оролцож байна

АНУ-ын Лос-Анжелес хотноо Тусгай олимпийн зуны наадам явагдаж байгаа билээ. Монгол Улс уг зуны олимпийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд манай улсын анхны медалийг зээрэнцэг төрөлд өрсөлдсөн Б.Тулга хүртсэн юм. Тэрээр хүрэл медаль хүртсэн.

 Тэгвэл одоо  медалийн буухиа үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар манай улс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна. 

Тодруулбал, ширээний теннисний ганцаарчилсан төрөлд манай тамирчин У.Нинжбадам мөнгөн медаль хүртсэн бол

100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медалийг тус тус хүртээд байна. Харин Жүдо жулогийн төрөлд Б.Мягмарсүрэн алтан медалийн эзэн боллоо.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button